Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зөвлөн туслах ажлыг хийж байна

БСШУСЯ-наас Монгол Улсын Төрийн албаны тухай /шинэчилсэн/ хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэх Засгийн газар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зөвлөн туслах ажлыг хийж байна
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зөвлөн туслах ажлыг хийж байна. Зураг: МҮОНРТ

БСШУСЯ-наас Монгол Улсын Төрийн албаны тухай /шинэчилсэн/ хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэх Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийж, зөвлөн туслах Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсгийн гишүүд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн боловсролын газрын үйл ажиллагаатай танилцан, шалгаж, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар зөвлөгөө дэмжлэг үзүүлж, тайлан мэдээг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх юм.

Эх сурвалж: БСШУСЯ

Хуваалцах