Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн албаны зөвлөл БХЯ-ын салбар зөвлөлийн ажилтай танилцлаа

Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Т.Сосорбарам, референт Ц.Насанжаргал нар Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирж, тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албаны зөвлөл БХЯ-ын салбар зөвлөлийн ажилтай танилцлаа
Төрийн албаны зөвлөл БХЯ-ын салбар зөвлөлийн ажилтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Т.Сосорбарам, референт Ц.Насанжаргал нар Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирж, тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Төрийн албаны хуулийн хэрэгжилт, төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, төрийн захиргааны хөгжлийн бодлого, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, төрийн алыаны хүний нөөцийн сургалт, судалгаа, төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэг дэв, цалин урамшуулал болон төрийн байгууллага, төрийн албаны салбар зөвлөлийн төрийн захиргааны менежмент, түүнд тулгарч буй асуудлын талаар яамд, хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн байгууллагуудад шалгалт хийж, тэднийг сонсох, шалган зааварчлах, арга зүйн зөвлөмж өгөх ажлын хүрээнд ийнхүү Батлан хамгаалах яаман дээр ажиллаж байна.

Батлан хамгаалах яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ажлын хэсгийнхэнд яамны салбар зөвлөлийн хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, төрийн алба хаах бүхий л боломжийг иргэдэд нээлттэй олгох талаар баримталдаг байр сууриа илэрхийллээ.Монгол Улсын ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгагдаж, Засгийн газрын тогтоолоор баталгаажиж, Батлан хамгаалах яам, Боловсрол шинжлэх ухааны яамны сайд нарын хамтарсан тушаалаар хэрэгжиж эхлээд байгаа “Оюутан цэрэг” хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хуулиар заасан үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ төрийн албанд орж ажиллах боломжийг олгож, цаашлаад төрийн албанд шударга өрсөлдөөнийг бий болгох, төрийн залуу боловсон хүчнийг чадавхижуулах зэрэг олон талын ач холбогдолтой хөтөлбөр болж байгаа талаар Төрийн албаны зөвлөл болон тус яамны салбар зөвлөлийнхөн мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцлаа. Түүнчлэн Төрийн албаны тухай хууль болон бусад хуулийн төсөл, төрийн зарим байгууллагуудын ажлын уялдаа холбооны талаар ч санал солилцсон юм.

Хуваалцах