Төрийн албаны зөвлөл орон нутагт ажиллалаа
Монгол улсын төрийн албаны зөвлөл Орхон аймагт ажиллаа. Аймгийн хэмжээнд төрийн 90 гаруй байгууллагад 4600 гаруй төрийн алба хаагч ажиллаж байна. 2017 онд Орхон аймагт төрийн үйлчилгээний нэгдсэн 2 дахь байр ашиглалтад орно. Ингэснээр газрын харилцаа, барилга хот байгуулалтын чиглэлийн үйлчилгээ нэг
Мэдээллийн алба

Монгол улсын төрийн албаны зөвлөл Орхон аймагт ажиллаа. Аймгийн хэмжээнд төрийн 90 гаруй байгууллагад 4600 гаруй төрийн алба хаагч ажиллаж байна. 2017 онд Орхон аймагт төрийн үйлчилгээний нэгдсэн 2 дахь байр ашиглалтад орно. Ингэснээр газрын харилцаа, барилга хот байгуулалтын чиглэлийн үйлчилгээ нэг цонхны үйлчилгээнд шилжих боломж бүрдэх юм.
Орхон аймгийн засаг даргын тамгын газар нь 7 хэлтэс, 65 ажилтантай. Алба хаагчдыг чадавхжуулах зорилгоор жилд 20-25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж сургалтууд зохион байгуулдаг байна.
“Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1995 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл 48 салбар зөвлөлтэй. Үүний 13 нь Төрийн захиргааны төв байгуулагад 12 нь яамдад, 22 нь аймаг, нийслэлд ажиллаж байна.
Р.Сэргэлэн


















