Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн албаны зөвлөлийн 18 дугаар хуралдаан боллоо

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны ээлжит 18 дугаар хуралдаан өчигдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 08-нд болж, дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн албаны зөвлөлийн 18 дугаар хуралдаан боллоо
Төрийн албаны зөвлөлийн 18 дугаар хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны ээлжит 18 дугаар хуралдаан өчигдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 08-нд болж, дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газрын дарга, Завхан аймгийн ЗДТГ-ын даргын удирдах албан тушаалын тусгай шалгалт зохион байгуулсан тайлантай танилцаж, нэр дэвшүүллээ.

2024 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын төв комисс байгуулах тухай тогтоолыг батлав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав.

Төрийн албаны тухай хуулийг дагаж гарсан зарим журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, төслүүдийг боловронгуй болгох үүрэг чиглэл өглөө гэж Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс мэдээллээ.

Хуваалцах