Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн өнөөдөр Төрийн ордны Б танхимд болж УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С. Ламбаа, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад нар оролцон Төрийн аудитын байгууллагын удирдлагуудад ха

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтнууд зөвлөлдлөө
Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтнууд зөвлөлдлөө. Зураг: МҮОНРТ

Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордны Б танхимд болж УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С. Ламбаа, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад нар оролцон Төрийн аудитын байгууллагын удирдлагуудад хандан үг хэлж, тэдний саналыг сонслоо.

С.Ламбаа “Төрийн аудитын тухай” хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж тус хуульд 50 гаруй өөрчлөлт орсон учраас шинээр нэмсэн, өөрчлөн найруулсан, хүчингүй болгосон бүх зүйл, заалтыг хуучин хуультай нь харьцуулан судлах түүнчлэн тогтолцоо, чиг үүрэг өөрчлөгдсөнтөй холбоотойгоор үйл ажиллагаагаа боловсронгуй болгох талаар саналаа хэллээ. Мөн 2014 оны төсөв, хөрөнгө оруулалт, “авлигажсан” гэх тодотголоор царцаагдсан 243 барилга, байгууламжийн хөрөнгө оруулалттай уялдуулан дэлгэрэнгүй тайлбар хийж, цаашид хийх ажлын талаар тодорхой чиглэл өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад өнгөрсөн үйл ажиллагааны үзүүлэлтүүд өссөн, гүйцэтгэсэн аудитын нэр төрөл, тоо нэмэгдсэн, үр өгөөж арвин байсныг дуулгаад цаашид байгууллагын болон тогтолцооны шинэчлэлийн хүрээнд системийн хүний нөөцийн хөгжлийн асуудал онцгой байр суурь эзэлнэ гэдгийг хэллээ. Түүнчлэн төрийн аудитын ажилтнуудын мэргэжил, ур чадварын стандарт гаргах, уг стандартыг үндэслэн байнгын тасралтгүй сургалтын хөтөлбөрийг боловсруулж, батлах, сургалт, үнэлгээний тогтолцоог системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болгож бүрдүүлэх шаардлагатай байгааг тайлбарлаад, төрийн аудитын мэргэжлийн аудитор бэлтгэх чиглэлээр дээд боловсролын тогтолцоонд шийдвэрлүүлэх асуудал бий гэдгийг онцлолоо.

Хуваалцах