Төрийн байгуулалтын байнгын хороо ажлаа тайлагналаа
УИХ-ын Байнгын хороод намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн болон чуулганы завсарлагаар хийх ажлаа сэтгүүлчдэд танилцуулж байгаа.
Мэдээллийн алба

УИХ-ын Байнгын хорооднамрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн болон чуулганы завсарлагаар хийх ажлаа сэтгүүлчдэд танилцуулж байгаа.
Хуваарийн дагуу өнөөдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 11.00 цагаас, Өргөдлийн байнгын хороо 12.00 цагаас Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлгэж, намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар тайлагнах юм.
Манай сурвалжлагч Төрийн байгуулалтын байнгын хорооноос мэдээлэл хийлээ. Тус хороо нь намрын чуулганы хугацаанд 12 удаа хуралдаж, давхардсан тоогоор 40 гаруй асуудал хэлэлцсэн байна.


















