Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна

Ерөнхий сайд Ж.Эрдэнбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслийг УИХ-д өнөөдөр төргөн барьсантай холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан саяхан эхэлж, тус асуудлыг хэлэлцэж байна. Байнгын хорооны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ж.Эрдэнбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслийг УИХ-д өнөөдөр төргөн барьсантай холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан саяхан эхэлж, тус асуудлыг хэлэлцэж байна. Мөн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ж.Цолмонг томилох, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх аж.

Байнгын хорооны 19 гишүүнээс 17 гишүүний ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдааны өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, Ерөнхий сайдын өргөн барьсан төслийг дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийхээр төлөвлөж байгаа юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ /Ерөнхий сайдын санал/

1. Монгол Улсын Ерөнхий сайд
2. Монгол Улсын Шадар сайд
3. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга


Үндсэн чиг үүргийн яам

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2. Гадаад харилцааны сайд
3. Сангийн сайд
4. Хууль зүй, дотоод хэргийн сайд


Чиглэлийн яам

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
2. Батлан хамгаалахын сайд
3. Барилга хот байгуулалтын сайд
4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
5. Зам тээврийн сайд
6. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
7. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
8. Эрчим хүчний сайд
9. Эрүүл мэндийн сайд


Агентлагууд

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Тагнуулын ерөнхий газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

3. Үндэсний хөгжлийн газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

2. Онцгой байдлын ерөнхий газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

3. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

4. Стандартчилал хэмжил зүйн газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Цаг уур орчны шинжилгээний газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Гаалийн ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

2. Татварын ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Хууль зүй, дотоод сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Цагдаагийн ерөнхий газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

2. Хил хамгаалах ерөнхий газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

3. Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

4. Архивын ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

6. Гадаадын иргэн харьяатын газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

2. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

3. Хүүхэд залуучуудын хөгжлийн газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Батлан хамгаалах сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Зэвсэгт хүчний жанжин штаб /Засгийн газрын тохируулагч агентлаг/


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Биеийн тамир, спортын газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

2. Соёл урлагийн газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Иргэний нисэхийн ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Ашигт малтмал газрын тосны газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Мал эмнэлэг үржлийн газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

Хуваалцах