Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө
УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин,
Мэдээллийн алба

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсоноор сая өндөрлөлөө.
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, Монголбанкны шинэ ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилохыг дэмжлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өгсөнтэй холбогдуулан МАН-аас Н.Баяртсайханыг Монголынбанкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд байгаа юм.
Н.Баяртсайхан нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс, Ардын аж ахуйн дээд сургууль, 1992 он Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. Хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач, эдийн засгийн ухааны доктор. УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн.


















