Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн байгууллагууд цахим мэндчилгээ илгээнэ

Засгийн газар арванхоёрдугаар сарын 14-ний өдөр ээлжит хуралдаанаа хийж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, төсвийн үргүй зардлыг хэмнэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаас яам, Засгийн газрын агентлаг, бүх шатны Засаг дарга нар, төсөв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн байгууллагууд цахим мэндчилгээ илгээнэ
Төрийн байгууллагууд цахим мэндчилгээ илгээнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газар арванхоёрдугаар сарын 14-ний өдөр ээлжит хуралдаанаа хийж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, төсвийн үргүй зардлыг хэмнэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаас яам, Засгийн газрын агентлаг, бүх шатны Засаг дарга нар, төсөвт байгууллага, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудад шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах даалгаврыг гаргалаа.

Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авах болон өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, урлагийн тоглолт авахыг хориглолоо. Мөн хамтран ажилладаг байгууллагуудад төсвийн хөрөнгө, байгууллагын мөнгөөр шинэ жилийн мэндчилгээ хэвлүүлэн солилцох, бэлэг дурсгалын зүйл бэлэглэдэг явдлаас татгалзаж цахим хэлбэрээр мэндчилгээ явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хуваалцах