Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийлээ

Авлигатай тэмцэх газраас явуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “MDS and KhanLex” ХХН, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв” ТББ, “SICA” ХХК-ийн төлөөлөл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Төрийн байгууллагуудын  авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийлээ
Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас явуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “MDS and KhanLex” ХХН, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв” ТББ, “SICA” ХХК-ийн төлөөлөл бүхий шинжээчдийн дөрвөн баг улсын хэмжээнд төрийн бүх байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлгээ хийснээ өнөөдөр танилцууллаа.

Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж олон нийтэд мэдээлэх ажлыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хөндлөнгийн шинжээчид үнэлдэг байна.

Үнэлгээнд УИХ-аас байгуулагддаг долоон байгууллага, 15 яам, Засгийн газрын 28 агентлаг, аймаг, нийслэл 22, нийслэлийн есөн дүүрэг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 хуулийн этгээд, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний хоёр байгууллага, нийт 122 байгууллага хамрагджээ. Энэ жилийн улсын дундаж үнэлгээ 67,8 хувьтай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал 7.8 хувиар, 2013 оны дүнтэй харьцуулбал 19,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үнэлгээний үр дүнг өмнөх онуудтай харьцуулсан байдлаар үзүүлбэл:

Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлснээр төрийн байгууллагын авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлж түгээн дэлгэрүүлэх, байгууллага хоорондын өрсөлдөөнийг бий болгох, төрийн байгууллагын үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд байгууллагын зүгээс уг үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгох, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Хуваалцах