Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн урьдчилсан үзлэг хийж байна

Архивын ерөнхий газраас дөрвөн жил тутамд Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг орон даяар зохион байгуулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн урьдчилсан үзлэг хийж байна
Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн урьдчилсан үзлэг хийж байна. Зураг: МҮОНРТ

Архивын ерөнхий газраас дөрвөн жил тутамд Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг орон даяар зохион байгуулдаг. Улсын үзлэгийн хүрээнд Увс аймгийн салбар комиссын бүрэлдэхүүн долоодугаар сарын 1-нээс аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, байгууллагуудад урьдчилсан үзлэг хийж эхэллээ.

Ажлын хэсэг Аймгийн Засаг даргын Тамгын газар, БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар ХХҮГ, Статистикийн хэлтэст ажиллаж байгууллагын ажлын зохион байгуулалттай танилцан, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд стандарт, шаардлагыг мөрдөж буй байдалд үнэлэлт, зөвлөмж өгч ажиллалаа.

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ

Хуваалцах