Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байна

Улсын үзлэг батлагдсан хуваарийн дагуу 2015.10.30-ныг дуустал явагдах бөгөөд энэ сарын 16-ны өдрийн байдлаар нийт байгууллагын 40 хувь нь үзлэгт хамрагдсан байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байна
Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын А/509 дүгээр захирамжаар нийслэлийн хэмжээнд 12 салбар комисс байгуулагдаж, төрийн болон хувийн хэвшлийн нийт 1609 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад үзлэг явуулж байна.

Улсын үзлэг батлагдсан хуваарийн дагуу 2015.10.30-ныг дуустал явагдах бөгөөд энэ сарын 16-ны өдрийн байдлаар нийт байгууллагын 40 хувьнь үзлэгт хамрагдсан байна. Үзлэгт хамрагдаж буй байгууллагуудын албан хаагчдын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын мэдлэгийг шалгах сорил авч, үнэлгээ дүгнэлт өгч ажиллаж байна.

Хуваалцах