Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамрууллаа
Авлигатай тэмцэх газрын Хэнтий аймагт ажиллаж буй ажлын хэсэг тус аймгийн хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчдийг оролцуулан “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Авлигатай тэмцэх газрын Хэнтий аймагт ажиллаж буй ажлын хэсэг тус аймгийн хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчдийг оролцуулан “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш нар Хэнтий аймгийн удирдлага, Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын харьяа агентлагийн удирдах албан тушаалтнуудад УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутагт анхаарах асуудал, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах арга зүйн асуудлаар танилцуулга, сургалт хийв.

Нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий 15 албан тушаалтны үйл ажиллагаанд арга зүйн зөвлөгөө өгч, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээллээ. Хэнтий аймаг дахь төрийн байгууллагын 58 удирдах албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулсан байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх Хэнтий аймагт ажиллаж буй зорилго, чиглэлийн талаар аймгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага, тодруулга өглөө. Ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллах хугацаандаа иргэдээс өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч байгаа бөгөөд тус газрын ажилтан, комиссар Ж.Билгүүнтэй 88032464 дугаарын утсаар холбогдож гомдол, мэдээллээ өгөх боломжтой юм.
Ажлын хэсэг Хэнтий аймаг дахь ажлаа дуусгаад 18-21-ний өдрүүдэд Дорнод аймагт ажиллана.


















