Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн бус байгууллагын тухай хуулийн төслийн талаар оролцогчдын саналыг сонсож байна

Төрийн бус байгууллагын тухай, Нийтэд тусгай үйл ажиллагааны тухай, Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалд оролцогч талуудын саналыг сонсож байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн бус байгууллагын тухай хуулийн төслийн талаар оролцогчдын саналыг сонсож байна
Төрийн бус байгууллагын тухай хуулийн төслийн талаар оролцогчдын саналыг сонсож байна. Зураг: МҮОНРТ

Төрийн бус байгууллагын тухай, Нийтэд тусгай үйл ажиллагааны тухай, Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалд оролцогч талуудын саналыг сонсож байна. Тодруулбал, дээрх хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгыг ирэх намрын чуулганаар УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум ТББ, Ашгийн бус хуулийн төлөө Европын төв хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлэгт 20 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож хуулийн үзэл баримтлалтай танилцаж, өөрсдийн саналаа хэлж байна. Мөн сонихсон асуултдаа хариулт авсан юм. Сүүлийн жилүүдэд Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх талаар яригдаж байгаа ч бодит байдал дээр сайн хэрэгжихгүй байгааг төрийн бус байгууллагын төлөөллүүд хэлдэг. Үүнд Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн Ц.Ариунжаргал дараах тайлбарыг өгч байна.

Төрийн бус байгууллагууд юуны түрүүнд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Нөгөө талаасаа Засгийн газар нь төрийн бус байгууллагуудаа дэмжиж ажиллах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг Ашгийн бус хуулийн төлөө Европын төвийн зөвлөх Эстер Хэрти өгч байсан юм.

Хуваалцах