Төрийн далбаа мандуулж, Их цагаан тугаа цэнгүүллээ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна.
Мэдээллийн алба

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Өнөө 10:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болов. Үүний дараа 10:40 цагаас Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.
Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Чингис хааны талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүллээ.
Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залсан юм.
.jpg)


















