Төрийн дээд одон, медаль гардууллаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Хөвсгөл аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ олон жил, амжилттай, үр бүтээлтэй хөдөлмөрлөж буй албан хаагчдыг урамшуулж, Төрийн дээд одон, медаль гардууллаа.
Мэдээллийн алба

Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, үнэ цэнийг сурталчлан таниулах, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд чин сэтгэл гарган, 20 гаруй жил ажиллаж байгаа Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Д.Энхтайванг "Алтан гадас” одонгоор, Байгаль хамгаалах болон санхүүгийн салбарын үйл ажиллагааг хослуулан, салбартаа тасралтгүй 20 орчим жил ажиллаж байгаа хамгаалалтын захиргааны нягтлан бодогч Ш.Туяаг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар шагнаж, хөдөлмөр бүтээлийг нь үнэллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам