Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн дээд одон, медалийн загвар шалгаруулах уралдааны дүн гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн шагналын тогтолцоог нийгэм, цаг үеийн шинэчлэлтэй нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн дээд одон, медалийн загвар шалгаруулах уралдааны дүн гарлаа
Төрийн дээд одон, медалийн загвар шалгаруулах уралдааны дүн гарлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн шагналын тогтолцоог нийгэм, цаг үеийн шинэчлэлтэй нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулаад байгаа аж. Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Төрийн дээд одон, медалийн загвар шалгаруулах уралдааныг 2014 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд зарлан зохион байгуулжээ.

Улмаар тус уралдаанд нийт 10 уран бүтээлч 100 гаруй загвар ирүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд уралдааны удирдамжид заасны дагуу 2014 оны аравдугаар сарын 9-нд хуралдаж зураач П.Цэгмид, Б.Гантулга, Б.Түвшин нарын бүтээлийг сонгон шалгаруулжээ.

Шалгарсан зураачдын бүтээсэн загварт хууль санаачлагчийн болон олон нийтийн саналыг нэмж тусгахаар ажиллаж байгаа юм байна гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.

Түлхүүр үг:Төрийн дээд одонмедалийн загвар шалгаруулах уралдааны дүн гарлаа
Хуваалцах