Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн Думын даргатай хийх УИХ-ын даргын хэлэлцээ эхэллээ

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболд Чингисийн талбайд угтан мэндчиллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн Думын даргатай хийх УИХ-ын даргын хэлэлцээ эхэллээ
Төрийн Думын даргатай хийх УИХ-ын даргын хэлэлцээ эхэллээ. Зураг: МҮОНРТ

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболд Чингисийн талбайд угтан мэндчиллээ.

УИХ-ын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм. Үүний дараа Төрийн Думын даргын УИХ-ын дарга З.Энхболдтой хийх хэлэлцээ эхэллээ.

Өнөөдөр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах бөгөөд дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхах юм. Түүнчлэн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин чуулганы танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцоно. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгнө.

Хуваалцах