Төрийн эргэлтээр гарсан Ерөнхийлөгч огцорчээ
Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын (ТАБНУ) түр Ерөнхийлөгч өнгөрсөн 7 хоногийн сүүлээр огцорлоо. Гэсэн ч тус улс лалын болон христийн шашинтнуудын хоорондын мөргөлдөөний улмаас мухардмал байдалтай хэвээр байна.
Мэдээллийн алба

Баасан гарагт хөрш Чад улсад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Мишель Джотоди огцорч буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тус улсад болж буй мөргөлдөөнийг зогсоох арга замыг хэлэлцэхээр Африкийн улсуудын удирдагчид цуглаад байгаа нь энэ ажээ.
Лалын босогчдын бүлэглэлийн удирдагч Джотоди нь өнгөрсөн гуравдугаар сард төрийн эргэлтээр Ерөнхийлөгч болсон билээ. Зэвсэг бүлэглэлүүдийг хянах гэсэн түүний алдаа өнөөдрийн эмх замбараагүй байдлыг үүсгэсэн юм.
Үүний улмаас 1000 гаруй хүн амь үрэгдэж, 930 мянга орчим хүн орон гэрээсээ дүрвэжээ.