Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Төрийн эсрэг мэдээлэл түгээхийг хориглосон хууль баталлаа

Оросын эрх баригчид төрийн эсрэг мэдээлэл түгээхийг хориглосон хууль баталлаа. Парламентын доод танхим буюу Төрийн Дум-аас оруулсан энэ хуулийн төслөөр төр улс, төрийн бэлгэ тэмдэг, төр засгийн эрх мэдэлтнүүд байгууллагуудыг

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн эсрэг мэдээлэл түгээхийг хориглосон хууль баталлаа
Төрийн эсрэг мэдээлэл түгээхийг хориглосон хууль баталлаа. Зураг: МҮОНРТ

Оросын эрх баригчид төрийн эсрэг мэдээлэл түгээхийг хориглосон хууль баталлаа. Парламентын доод танхим буюу Төрийн Дум-аас оруулсан энэ хуулийн төслөөр төр улс, төрийн бэлгэ тэмдэг, төр засгийн эрх мэдэлтнүүд байгууллагуудыг үл хүндэтгэсэн мэдээ мэдээлэл нийтэлсэн бол торгоно. Парламент хуулийн төслийн 3 дахь уншлагаар нь баталсан байна. Энэ үеэр мөн, цахим сүлжээнд олон нийтийн аюулгүй байдал, эрүүл мэндэд аюул учруулсан худал мэдээлэл тараахыг хориглосон хуулийг гишүүд батлаад байгаа.

Оросын ерөнхийлөгч Владимир Путины батлах нь тодорхой болоод байгаа энэ хуулийн төсөл шүүмжлэлийг сааруулж, хяналтаа чангатгах гэсэн Кремлийн бодлого хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа аж. Харин хуулийн төсөл боловсруулсан эрх баригч Нэгдсэн Орос намын бүлэг, энэ шүүмжлэлийг няцаан төрийн хамгаалалт хэрэгтэй хэмээн тайлбарлаж байна.

Хуваалцах