Төрийн их баяр наадмын дааганы уралдаанд С.Тэмүүжингийн хул даага түрүүллээ
Х.Тэмүүжингийн хул даага Төрийн их баяр наадамд түрүүллээ.
Мэдээллийн алба

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд 242 даага бүртгүүлсэн. Үүнээс 40 гаруй даага гарааны зурхай руу хөдөлсөн юм.
Ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Х.Тэмүүжингийн хул даага Төрийн их баяр наадамд түрүүллээ. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Сэрээтэрийн Баярсайханы халиун орсон бол айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Ц.Гончигсүрэнгийн хээр даага хурдаллаа. Мөн айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Дугаржавын Ганзоригийн хул даага, айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Цэндсүрэнгийн Онолбатын хонгор халзан даага хурдлав.
Гэрэл зургийн эх сурвалж: Монгол наадам фэйсбүүк хуудас


















