Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол болов
Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Дорноговь аймгийн төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо.
Мэдээллийн алба

Ёслолын ажиллагаанд тус аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, АЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр болон холбогдох албаны төлөөлөл оролцсон байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолд аймгийн төрийн захиргааны 41 албан хаагч оролцож, төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа илэрхийлж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн тангаргийн бичигт гарын үсэг зуржээ.