“Төрийн мэдээлэл” эмхэтгэл үнэгүй тараагдана
УИХ-ын тамгын газраас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг 2014 оны нэгдүгээр сараас эхлэн үнэ төлбөргүй тараахаар болжээ.
Мэдээллийн алба

УИХ-ын тамгын газраас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг 2014 оны нэгдүгээр сараас эхлэн үнэ төлбөргүй тараахаар болжээ.
Энэ шийдвэрийн дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг төр, захиргааны байгууллагууд, бүх шатны шүүх, прокурор, Засаг дарга нар, их, дээд, дунд сургууль болон нийтийн номын сангуудад нийт 5 670 орчим ширхэгийг үнэ төлбөргүй тараах ажээ.
Дашрамд дуулгахад, УИХ-ын тамгын газар 1991 оноос хойш хэвлэгдэн гарсан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн долоо хоног тутмын дугаарууд төдийгүй Монгол Улс нэгдэн орсон, соёрхон баталсан Олон улсын гэрээ, конвенци бүхий “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугааруудыг цахим сүлжээндээ байршуулсан байна.


















