Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн мэдээллийн удирдах алба, ажилтнуудын чуулга уулзалт болно

Төрийн мэдээллийн цэгцэрсэн цахим санг хөгжүүлэх, давхардлыг арилгах, мэдээллийн чанарыг сайжруулах, түүний аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчинг сайжруулах, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн мэдээллийн удирдах алба, ажилтнуудын чуулга уулзалт болно
Төрийн мэдээллийн удирдах алба, ажилтнуудын чуулга уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Төрийн мэдээллийн цэгцэрсэн цахим санг хөгжүүлэх, давхардлыг арилгах, мэдээллийн чанарыг сайжруулах, түүний аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчинг сайжруулах, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний ашиглалтыг сайжруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэх үндсэн зорилго бүхий төрийн мэдээллийн удирдах алба, ажилтнуудын чуулга уулзалтыг “Үндэсний Дата Төв” УТҮГ, Кибер Аюулгүй Байдлын Газар хамтран маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 09–ний өдөр зохион байгуулах гэж байна.

Уг чуулганд төрийн 60 гаруй байгууллагын 150 орчим мэдээллийн технологи хариуцсан алба, хэлтсийн удирдах албан тушаалтан болон мэргэжилтнүүд оролцон дээрх асуудлын хүрээнд өөрийн байгууллагын цахим мэдээллийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашдын зорилтын талаар баримтлах чиглэлээ нэгтгэн хэлэлцэнэ.

Мөн энэ чуулганы үеэр “Үндэсний Дата Төв” УТҮГ-аас өөрийн байгууллагын хүрээнд нэвтрүүлэн туршиж буй PcoIP технологийн шийдлийг танилцуулан төрийн байгууллагуудад шилдэг туршлагыг хуваалцах арга хэмжээг зохион байгуулах юм байна. Энэхүү технологийн шийдэл нь техникийн үргүй зардлыг багасгах, дэвшилтэт технологид суурилсан хэрэглээг бий болгох зэрэг давуу талуудыг хэрэглэгч байгууллагуудад олгох юм.

Хуваалцах