Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн мэргэжилтнүүдийг Австрийн сургалтын технологиор бэлтгэнэ

Нийслэлийн удирдлагууд Австрийн FHWien их сургуультай хамтран нийслэлд нэн шаардлагатай байгаа нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх их сургуулийг Улаанбаатар хотод байгуулахаар болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн мэргэжилтнүүдийг Австрийн сургалтын технологиор бэлтгэнэ
Төрийн мэргэжилтнүүдийг Австрийн сургалтын технологиор бэлтгэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдлагууд Австрийн FHWien их сургуультай хамтран нийслэлд нэн шаардлагатай байгаа нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх их сургуулийг Улаанбаатар хотод байгуулахаар болжээ.

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр Австрийн FHWien их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ энэ талаарх санал бодлоо солилцсон байна.

Уулзалтын үеэр хотын дарга “Өнөөдөр манай улсын их, дээд сургуулиудын сургалтын чанар хангалттай хэмжээнд биш байгаа. Тиймээс чанартай сургалттай, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, академик сургуулийг дэмжин Улаанбаатар хотод байгуулах нь маш чухал асуудал юм” гэдгийг онцлолоо.

Австрийн FHWien их сургуулийн захиргааны албаны дарга Кристиан Кропфитч “Улаанбаатар хоттой хамтран их сургууль байгуулах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэн, энэхүү асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх, ямар хөтөлбөртэй сургууль байх вэ гэдэг дээр харилцан тохиролцож санал боловсруулах шаардлагатай” гэдгийг хэлжээ.

Хуваалцах