Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн мөнгөний бодлогыг хэлэлцлээ

2013 оны 8 дугаар сарын байдлаар инфляци улсын хэмжээнд 9.4 хувь, Улаанбаатар хотод 8.4 хувь болон буурч, энэ оны зорилтот түвшинтэй ойртжээ.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн мөнгөний бодлогыг хэлэлцлээ
Төрийн мөнгөний бодлогыг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал гишүүдэд танилцуулсан. Тэрбээр Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулахдаа макро эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдалд үндэслэн шаардлагатай зорилтуудыг дэвшүүлснийг дуулгасан. 2013 оны 8 дугаар сарын байдлаар инфляци улсын хэмжээнд 9.4 хувь, Улаанбаатар хотод 8.4 хувь болон буурч, энэ оны зорилтот түвшинтэй ойртжээ.

Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг 2014-2016 онд эрчимжүүлж, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаа, арга хэрэгслүүдийн ил тод, нээлттэй байдлыг хангах замаар бодлогын үр нөлөөг сайжруулахаар бодлогын баримт бичигт тусгасан байна.

Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Түлхүүр үг:Төрийн мөнгө
Хуваалцах