Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн музейн 222200 дахь үзэгч тодорлоо

Өнөөдөр төрийн ордны түүхийн музейн 222 200 дахь зочноор тодорсон ЧД-ийн иргэн Д.Болормаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр баяр хүргэж, бэлэг гардууллаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн музейн 222200 дахь үзэгч тодорлоо
Төрийн музейн 222200 дахь үзэгч тодорлоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр төрийн ордны түүхийн музейн 222 200 дахь зочноор тодорсон ЧД-ийн иргэн Д.Болормаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр баяр хүргэж, бэлэг гардууллаа. 2013 онд Тулгар төрийн 2222 жилийн ой тохиож буйг бэлгэдэн 222 200 үзэгчийг азтнаар тодруулж байгаа юм. Өнгөрсөн оны 08 дугаар сарын 26-нд Засгийн газрын шийдвэрээр Эзэн Чингисийн хөшөө цогцолбор, Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосноор иргэд Төрийн түүхийн музейтэй танилцан, 9 хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлэх болсон. Мөн 10 дугаар сараас төрийн түүхийн тухай кино үзэх танхим нээгдсэн юм. Азтанг тодруулах үеэр Н.Алтанхуяг “Төрт ёсны 2222 жилийн түүхтэй монголчууд түүхээ дээдлэх, монголоороо омогших, бахархах хүсэл тэмүүлэл их байгааг энэ жил гаруйн хугацаанд Төрийн ордонд зочилсон иргэдийн тоо харуулж байна” гэж хэллээ.

Хуваалцах