Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн шагнал гардуулав
Шагналыг Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр гардуулж, баяр хүргэн ажлын амжилт хүсэв.
Мэдээллийн алба

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Германы их, дээд сургууль төгсөгчдийн холбооны шугамаар Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын мэргэжилтэн Ц.Батмөнхийг Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар “Алтангадас” одонгоор шагнасан байна. Шагналыг Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр гардуулж, баяр хүргэн ажлын амжилт хүсэв.



















