Төрийн нэг албан хаагчаас 62 байшин хураан авчээ
Төрийн нэг албан хаагчаас 62 хаус хурааж авсан гэж мэдэгдэв. Тус байгууллагын зүгээс тун удахгүй авлигад хамгийн ихээр автаад байгаа яам, байгууллага, агентлагийн нэрийг нийтэд зарлах талаар мэдэгдэлд дурдсан байна.
Мэдээллийн алба


Хууль ёсны цалин, орлогоосоо дээгүүр түвшинд амьдарч байгаа төрийн албан хаагчдыг хараандаа авч эхэлснийг Нигери улсын Авлига болон холбогдох бусад гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан комиссоос мэдээлэв.
Түүнчлэн төрийн нэг албан хаагчаас 62 хаус хурааж авсан гэж мэдэгдлээ. Тус байгууллагын зүгээс тун удахгүй авлигад хамгийн ихээр автаад байгаа яам, байгууллага, агентлагын нэрийг нийтэд зарлах талаар мэдэгдэлд дурдсан байна.
Комиссын дарга, ноён Экпо Нта Абужа хот дахь тус байгууллагын төв байранд Бодлого, стратегийн судалгааны Үндэсний Институтийн оролцогчдод хандаж тавьсан илтгэлдээ эдгээр мэдэгдлийг хийжээ.


















