Төрийн ордны ажилтан, алба хаагчид сургалтад хамрагдав
Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилготой сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Мэдээллийн алба






Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилготой сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ удаа Төрийн ордны ажилтан, алба хаагчдыг сургалтад хамруулж, нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар мэдээлэл өглөө. Сургалтад Төрийн ордонд ажилладаг төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний 500 гаруй ажилтан хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


















