Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн ордны авто зогсоолыг хэвийн ашиглаж эхлэв

Тэгвэл олны бухимдлыг төрүүлээд буй тус шийдвэр цуцлагдаж, эрхэм гишүүдийн зогсоол өмчлөх гэсэн санаачилга талаар болжээ.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн ордны авто зогсоолыг хэвийн ашиглаж эхлэв
Төрийн ордны авто зогсоолыг хэвийн ашиглаж эхлэв. Зураг: МҮОНРТ

Өнөө өглөө Төрийн ордны баруун талд “Уг зогсоол зөвхөн УИХ-ын гишүүдийн машинд хамаарна" гэсэн самбар тавьчихсан, хамгаалалтад авчихсан байв. Учир нь УИХ-ын зарим гишүүд санаачилга гарган авто машинаа тусдаа талбайд зогсоохоор болсон байлаа. Үүнээс улбаатайгаар ордны зүүн талын зогсоолд машин багталцахгүй байсан юм. Үүнийг иргэд тун ихээр эсэргүүцэж цахим ертөнцөд шүүмжлэл өрнөсөөр байв. Тэгвэл олны бухимдлыг төрүүлээд буй тус шийдвэр цуцлагдаж, эрхэм гишүүдийн зогсоол өмчлөх гэсэн санаачилга талаар болжээ.

Хуваалцах