Төрийн ордны хамгаалалтыг буулгалаа
Өнөөдөр бага үдийн үед урт нэртэй хуулийг УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан “Гал үндэстэн” холбооныхон жагсаал зохион байгуулсан. Улмаар буун дуу гарч нэг хүн бэртсэн байх магадлалтай байгаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр бага үдийн үед урт нэртэй хуулийг УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан “Гал үндэстэн” холбооныхон жагсаал зохион байгуулсан. Улмаар жагсаалын үеэр буун дуу гарсантай холбогдуулан төрийн ордныг хамгаалалтанд аваад байсан билээ.
Харин одоогоор төрийн ордны хамгаалалтыг буулгажээ. Түүнчлэн тус холбооныхныг цагдаагийн хэлтэс рүү авч явсан байна. Мөн ордны гадна жагсаж байсан хүмүүсийг тараажээ.


















