Төрийн ордны кино театр нээлтээ хийлээ
Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр иргэд төрийн ордондоо чөлөөтэй нэвтэрч түүхийн музейтэй танилцан, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлж эзэн Чингисийнхээ хөшөөний дэргэд зурагаа татуулах боломжтой болсон.
Мэдээллийн алба

Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр иргэд төрийн ордондоо чөлөөтэй нэвтэрч түүхийн музейтэй танилцан, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлж эзэн Чингисийнхээ хөшөөний дэргэд зурагаа татуулах боломжтой болсон. Харин өнөөдрөөс эхлэн Төрийн түүхийн музейд кино үзэх боломжтой боллоо. Төрийн ордон дахь бичил кино театрын нээлт өчигдөр боллоо. “Дэлхийн олон орны төрийн ордонд үзвэрийн ийм танхим байдаг бөгөөд зочиддоо зориулан үүх түүхээ таниулах богино хэмжээний кино үзүүлдэг. Ийм жишгийг бий болголоо” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг тууз хайчлах ёслолын үеэр хэллээ. Төрийн түүхийн музей дэх кино театрын анхны үзэгчид “Монгол төрийн түүхийн товчоо” баримтат киног үзсэн байна.


















