Төрийн ордны орчим онц байдал зарлалаа
Өнөөдөр бага үдийн үед Төрийн ордны хойд талд буун дуу гарчээ. Энэ нь урт нэртэй хуулийг УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан “Гал үндэстэн” холбооныхоны хийсэн үйлдэл юм.
Мэдээллийн алба

Холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын иргэд хоёр калибр буутай авч явсныг Төрийн тусгай хамгаалалтын албаныхан хурааж авсан байна. Мөн Ц.Мөнхбаярыг граннаттай орсон гэх мэдээллийн дагуу цагдаа, тагнуул зэрэг хүчний байгууллагууд граннатыг хайх ажлыг үргэлжлүүлж байна.
Одоогоор Төрийн ордны ойр орчимд онц байдал зарлаж, ордноос хэнийг ч гадагш гарч, дотогш нэвтрүүлэхгүй байхыг үүрэг болгоод байна. Харин “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг төрийн ордны тусгай өрөөнд хорьж, саатуулаад байна.