Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн ордны танхимуудын нэрийг өөрчлөв

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр захирамж гаргаж, Төрийн ордны Байнгын хорооны хуралдааны танхимуудын нэрийг өөрчиллөө.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн ордны танхимуудын нэрийг өөрчлөв
Төрийн ордны танхимуудын нэрийг өөрчлөв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр захирамж гаргаж, Төрийн ордны Байнгын хорооны хуралдааны танхимуудын нэрийг өөрчиллөө. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Монгол ардын намын бүлгийн хүсэлтийг үндэслэн Төрийн ордны Байнгын хорооны хуралдааны “А” танхимыг “Их Эзэн Чингис хаан танхим”, “Б” танхимыг “Жанжин Д.Сүхбаатар танхим” гэж тус тус нэрлэхээр шийдвэрлэсэн байна.

УИХ-ын дарга тус захирамжийг Монгол ардын намын бүлгийн дарга С.Бямбацогтод Төрийн ордны Байнгын хорооны хуралдааны “Б” танхимд гардуулав. Энэ үеэр УИХ-ын дэд дарга М.Энхболд “Д.Сүхбаатар бол Ардын хувьсгалын анхны долоогийн нэг. Орчин цагийн цэргийн байгуулал, Монголын Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдах үндэс суурийг тавьсан жанжин. Ардын хувьсгалыг удирдаж, Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн төлөө зүтгэж явсан хүн. Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хүсэлтийг хүлээн авч, Улсын Их Хурлын даргын захирамж гарган шийдвэрлэсэн З.Энхболд танд бүлгийнхээ хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна. Түүхийг мөнхжүүлэх, тодруулах нь өнөө цагийн төр засгийн ажил албыг хашиж байгаа бид бүхний эрхэм зорилго байх ёстой. Энэ зорилготой нийцсэн сайхан арга хэмжээ боллоо хэмээн бид баяртайгаар хүлээн авч байна” гэв.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд уг захирамжийг Төрийн ордны Байнгын хорооны хуралдааны “А” танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяад гардуулсан юм.

Хуваалцах