Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн ордон өндөржүүлсэн бэлэн байдалд байна

Яг одоо МАН-ын бүлгийн гишүүд дэмжигчид Чингисийн талбай болон Төрийн ордныг тойрч шүгэлтэй жагсаал хийж байна. МАН-ын зүгээс Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн ордон өндөржүүлсэн бэлэн байдалд байна
Төрийн ордон өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Зураг: МҮОНРТ

Яг одоо МАН-ын бүлгийн гишүүд дэмжигчид Чингисийн талбай болон Төрийн ордныг тойрч шүгэлтэй жагсаал хийж байна. МАН-ын зүгээс Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу “Давхар дээл”-ийн хуультай холбогдуулан уг эсэргүүцлийн жагсаалыг хийж байгаа аж.

Харин Төрийн ордонд УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж байна. Өнөөдөр гишүүдийн “давхар дээлний” асуудлыг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслийн бүлгийн саналаар тав хоног засварлаад байгаа юм.

Мөн Төрийн ордны харуул хамгаалалтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Сая хэсэг хугацаанд Төрийн ордноос гадагш гарах хөдөлгөөнийг хорилоо.

Хуваалцах