Төрийн ордонд гал гарч байна
Төрийн ордны хоёрдугаар давхрын баруун жигүүрт байрлах Засгийн газрын хуралдааны танхимд гал гарчээ.
О.
О.Энхмаа
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Төрийн ордны хоёрдугаар давхрын баруун жигүүрт байрлах Засгийн газрын хуралдааны танхимд гал гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр уг гал цахилгааны утасны гэмтлээс үүдэлтэй бөгөөд одоогоор утаа нь гурав болон дөрөвдүгээр давхарт тархаад байгаа аж.
Түүнчлэн галын утаа ихэссэн учраас Төрийн ордны ажилчид болоод тэнд байсан сэтгүүлчдийг гадагш гаргаад байна. Яг одоо Төрийн ордны дотоод хамгаалалтын албаныхан болоод Онцгой байдлын аврагчид галыг унтраахаар ажиллаж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.




Хуваалцах


















