Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн ордонд геодези, зураг зүйн салбартай холбоотой үзэсгэлэн дэлгэлээ

Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жил, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хурал болон үзэсгэлэн танилцуулах арга хэмжээ өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн ордонд геодези, зураг зүйн салбартай холбоотой үзэсгэлэн дэлгэлээ
Төрийн ордонд геодези, зураг зүйн салбартай холбоотой үзэсгэлэн дэлгэлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жил, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хурал болон үзэсгэлэн танилцуулах арга хэмжээ өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд болж байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан, Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай болон албан хаагчид, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, Улсын геодези, зураг зүйн газрын ууган ажилтнууд, ахмадууд, багш нар, аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 500 гаруй хүн оролцож байна.

Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Хуваалцах