Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн ордонд номын үзэсгэлэн гарлаа

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тэмдэглэдэг “Дэлхийн номын өдөр”-өөр Улсын Их Хурлын Тамгын газраас уншигч, хэвлэн нийтлэгчид, номын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчидтэй хамтран номын үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн ордонд номын үзэсгэлэн гарлаа
Төрийн ордонд номын үзэсгэлэн гарлаа. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тэмдэглэдэг “Дэлхийн номын өдөр”-өөр Улсын Их Хурлын Тамгын газраас уншигч, хэвлэн нийтлэгчид, номын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчидтэй хамтран номын үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн "Дэлхийн номын өдөр"-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын номын сан, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас хамтран Төрийн ордонд номын ээлжит үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд "Интерном" номын их дэлгүүр, "Непко", "Мөнхийн үсэг", "Монсудар", “Аз хур” хэвлэлийн газрууд оролцон, шинээр хэвлэсэн ном, бүтээлээ сурталчлан таниулах ажил зохиосон юм. Номын үзэсгэлэнгийн нээлтэд ном хэвлэдэг, номын худалдаа эрхэлдэг байгууллагуудаас гадна номын зохиогчид оролцож, уншигч олонтойгоо санал бодлоо хуваалцлаа.

Төрийн ордонд гарсан номын үзэсгэлэнд оролцсон хэвлэлийн газрууд өөрсдийн шинэ ном, бүтээлийн дээжээс дэлгэн тавьж, хямдралтай үнээр худалдахын зэрэгцээ хууль тогтоох, бодлого боловсруулах чиглэлээр ажилладаг уншигчдынхаа санал хүсэлтийг мөн авлаа.

Хуваалцах