Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн сангийн зээлийн хэлбэр өөрчлөгджээ

Төрийн сангийн зээл олгох журам шинэчлэгдэн боловсруулагджээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн сангийн зээлийн хэлбэр өөрчлөгджээ
Төрийн сангийн зээлийн хэлбэр өөрчлөгджээ. Зураг: МҮОНРТ

Төрийн сангийн зээл олгох журам шинэчлэгдэн боловсруулагджээ.

Тус шинэчлэгдсэн журам нь ирэх намрын шинэ хичээлийн жилээр хэрэгжиж эхлэх бөгөөд өмнөх журамд заагдснаар айлын гурван хүүхдийн нэг нь үнэ төлбөргүй суралцах, мөн төрийн албан хаагчийн хүүхэд, олимпиадад өндөр оноо авсан хүүхдүүд үнэ төлбөргүй суралцдаг байсан заалтуудыг хүчингүй болгосон аж.

Төрийн сангийн зээлийн шинэ журамд заагдснаар хагас өнчин, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой иргэд, цэргийн алба хаасан, 2.8-аас дээш голч оноотой оюутанд төрийн сангийн зээл олгохоор тогтжээ.

Мөн тус журамд Оюутны тэтгэлгийг үндэсний тэтгэлэг, урам­шууллын тэтгэлэг, сургалтын төлбөр болон амьжиргааны зардал гэсэн хэлбэрээр олгоно хэмэээн заасан байна.

Түлхүүр үг:зээл
Хуваалцах