Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн шагнал гардууллаа

Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн шагнал гардууллаа
Төрийн шагнал гардууллаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст Монгол Улсын ардын болон гавъяат цол, төрийн одон, медаль өнөөдөр хүртээлээ.

Барилга, хот байгуулалтын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль олгосныг салбарын сайд Ц.Баярсайхан гардууллаа.

Алтан гадас одонгоор БХБЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Э.Дондмаа, Ю.Доржпагма, Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг, Хяналт, шалгалт үнэлгээ дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Л.Болд, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баянтуул нар, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Ү.Бадамсүрэн, "Тэргүүний барилгачин" хүндэт тэмдгээр Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Цэрмаа нар шагнууллаа.

Хуваалцах