Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч, Монголын үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч редактор, МҮОНРТ-ийн “Гуларанс” уран зохиолын төвийн тэргүүн Цогдоржийн Бавуудорж өнөөдөр Соёлын Гавьяат зүтгэлтэн боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ
Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч, Монголын үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч редактор, МҮОНРТ-ийн “Гуларанс” уран зохиолын төвийн тэргүүн Цогдоржийн Бавуудорж өнөөдөр Соёлын Гавьяат зүтгэлтэн боллоо.

Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Бавуудорж 1990 оноос уран бүтээлээ туурвиж “Бүгээн анир”, “Гумуда”, “Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлог шүхэрлэнэ”, “Сарны шүлгүүд”, “Монголын их амар амгалан”, “Дорно зүгт өвс болно”, “Хүннү туульс”, “Хулан хатан”, “Дотоод сансар” зэрэг яруу найраг, найраглалын ном хэвлүүлсэн бөгөөд түүний бүтээлүүд англи, испани, япон, солонгос, хятад, герман хэлээр хэвлэгдэж, олон улсын хэвлэл, цоморлогуудад хэвлэгдэж, дотооддоо төдийгүй гаднын орны уншигчид, утга зохиолч судлаачдад ч танигдсан.

Ийн гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн 2012 онд Монгол Улсын Төрийн соёрхол цол хүртэж байсан Цогдоржийн Бавуудорж өнөөдөр Соёлын Гавьяат зүтгэлтэн боллоо.

Хуваалцах