Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг энэ сарын 19-нд тахина

Монгол түмний буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг энэ сарын 19-нд тахина
Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг энэ сарын 19-нд тахина. Зураг: МҮОНРТ

Монгол түмний буян заяа , цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа тайхаар болсон билээ. Үүний дагуу төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх 6 дахь удаагийн тахилгыг зохион байгуулахаар Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны нэгдүгээр сарын 06-ны 01 тоот тогтоолоор ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.



Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах бөгөөд уг арга хэмжээг байгаль орчин бохирдуулахгүй, амьтны амь таслахыг тэвчиж (мал муулах), архи дарс, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр зохион байгуулах, ёслолын өмнө болон хойно тухайн газар орны байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь үлдээх үүднээс цэвэрлэгээ нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх мөн тахилгын үйл ажиллагааг үндэснний зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж хямд төсөр, төвшин даруу, сүсэг итгэл, эрхэмлэл хүндэтгэлтэйгээр зохион байгуулахыг аймгийн төр захиргааны албан байгууллагууд үүрэг чиглэлээ болгон ажиллах юм.

Хуваалцах