Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид сагсан бөмбөгөөр өрсөлдлөө

Тэмцээний эрэгтэй хагас шигшээ тоглолтод ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ЗХЖШ тунаж үлдсэн бол эмэгтэй хагас шигшээд ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ЗХЖШ-ын баг тамирчид шалгарч медалийн төлөөх тоглолт хийлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид сагсан бөмбөгөөр өрсөлдлөө
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид сагсан бөмбөгөөр өрсөлдлөө. Зураг: МҮОНРТ

Монгол цэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулагдаж буй сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Хил хамгаалах ерөнхий газрын спортын төвд боллоо.

Уг тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт эрэгтэй, эмэгтэй 16 багийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний эрэгтэй хагас шигшээ тоглолтод ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ЗХЖШ тунаж үлдсэн бол эмэгтэй хагас шигшээд ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ЗХЖШ-ын баг тамирчид шалгарч медалийн төлөөх тоглолт хийлээ.

Тэмцээний эмэгтэй багийн төрөлд хүрэл медалийг ЗХЖШ, мөнгөн медалийг ОБЕГ, алтан медалийг ХХЕГ-ын баг тамирчид, харин эрэгтэй багийн төрөлд хүрэл медалийг ЗХЖШ, мөнгөн медалийг ЦЕГ, алтан медалийг ОБЕГ баг тамирчид хүртсэн юм.

Багийн дүнгээр III дугаар байранд ЦЕГ, II дугаар байранд ЗХЖШ, ОБЕГ-ын баг тамирчид тэргүүлж, цомын эзэд боллоо.

Хуваалцах