Төрийн тулганы гал бадраах ёслол болов
Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд төрийн тулганы гал бадраах ёслол төрийн ордонд болов.
Мэдээллийн алба

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол үйлдсний дараа төрийн тулганы гал бадраах ёслол төрийн ордонд болов. Төрийн тулганы гал бадраах ёслолыг гурван жилийн өмнөөс УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын санаачлагаар үйлддэг болсон билээ.


















