Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгох санал гаргав
Тэрбээр энэ удаад тус барилгыг хүүхдийн эмнэлэг болгох санаачилга гаргаж байгаа аж. Тиймээс энэхүү саналаа дэмжихийг Ерөнхийлөгчид бичгээр илэрхийлжээ.
Мэдээллийн алба

Хууль зүйн сайдыг шинээр томилохтой зэрэгцэн хуучнаар Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн барилгыг зориулалтын дагуу ашиглах асуудал УИХ-д яригдах болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн яамны харьяа тус эмнэлгийн барилгыг прокурорын ажилчдын оффисын барилга болгох шийдвэрийг анхнаасаа эсэргүүцэж байсан. Үүнийгээ илэрхийлж УИХ-аас тогтоол гаргуулах гэж хүртэл хандаж байв. Тэрбээр энэ удаад тус барилгыг хүүхдийн эмнэлэг болгох санаачилга гаргаж байгаа аж. Тиймээс энэхүү саналаа дэмжихийг Ерөнхийлөгчид бичгээр илэрхийлжээ.


















