Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн үйлчилгээ авч байгаа иргэдэд амны хаалт өгч, гарыг нь ариутган, халуун хэмжиж байна

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хоёрдугаар сарын 14-нөөс төрийн үйлчилгээ авч байгаа иргэдэд нэг удаагийн амны хаалт өгч, гарыг нь ариутган, халуун хэмжиж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн үйлчилгээ авч байгаа иргэдэд амны хаалт өгч, гарыг нь ариутган, халуун хэмжиж байна
Төрийн үйлчилгээ авч байгаа иргэдэд амны хаалт өгч, гарыг нь ариутган, халуун хэмжиж байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хоёрдугаар сарын 14-нөөс төрийн үйлчилгээ авч байгаа иргэдэд нэг удаагийн амны хаалт өгч, гарыг нь ариутган, халуун хэмжиж байна. Мөн шуурхай жижүүр гаргаж, төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд зөвлөмж гарын авлага тарааж байгаа юм.

Иргэдийн 50 орчим хувь нь амны хаалтгүй байгааг хяналтын шуурхай жижүүр мэдээлж байна. Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хурлаас төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын дарга удирдлагуудад шинэ коронавирусний халдвар тархахаас болон болзошгүй эрсдэлээс албан хаагчид, ард иргэдийг урьдчилан сэргийлэх, бодит мэдээ мэдээллээр хангахад анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болгожээ.

Төрийн албан хаагчдын эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор амны хаалт, гар ариутгагч зэрэг шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийн 14 хоногийн нөөц бүрдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ амны хаалт зүүхийг зөвлөх, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага, мэдээллийн хуудас байршуулахад анхаарч байна.

Хуваалцах