“Төрийн үйлчилгээ-багт” өдөрлөгт оролцжээ
Сүхбаатар аймгийн прокурорын газар Баруун-Урт сумын ИТХ, Засаг даргын тамгын газраас төвийн долоодугаар баг тус бүр дээр зохион байгуулсан “Төрийн үйлчилгээ-багт” өдөрлөгт өөрийн байгууллагын үйл ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн талаар танилцуулга, мэдээлэл хийж, гарын а
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн прокурорын газар Баруун-Урт сумын ИТХ, Засаг даргын тамгын газраас төвийн долоодугаар баг тус бүр дээр зохион байгуулсан “Төрийн үйлчилгээ-багт” өдөрлөгт өөрийн байгууллагын үйл ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн талаар танилцуулга, мэдээлэл хийж, гарын авлага тараан оролцсон байна.
Аймгийн төвд болсон дээрхи өдөрлөгт Аймгийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгал, Халамж үйлчилгээний байгууллагууд, Өрхийн эрүүл мэндийн төв, Арилжааны банкууд зэрэг аймгийн төвийн 12 байгууллага ес хоногт давхардсан тоогоор 6000 гаруй иргэнд төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэн хамтарч ажиллажээ.


















