Төрийн үйлчилгээнд олон улсын стандартыг нэвтрүүллээ
Тус стандарт нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм.
Мэдээллийн алба

Стандарчилал хэмжил зүйн газар төрийн байгууллагуудаас анх удаа дэлхийн ISO 9001 стандартыг нэвтрүүллээ. Тус стандарт нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт юм. Үүнийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээг ил тод нээлттэй, шуурхай, хүнд сурталгүй иргэдэд үйлчилж хүргэнэ гэж Стандарчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр ярилаа.
Нэмж хэлэхэд, Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын шаардлага ханган баталгаажуулалтын гэрчилгээг манай улсын 76 байгууллага авсан байдаг. Үүнээс 21 төрийн байгууллага, төрийн өмчит хувьцаат компани байна. Харин Засгийн газрын яам, агентлагуудаас анх удаа нэвтрүүлсэн нь Стандарчилал хэмжил зүйн газар болж байна.


















