Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн үйлчилгээний цахим системд холбогдох үйлчилгээний жагсаалтыг баталлаа

Цахим системд төрийн 32 байгууллагын 167 үйлчилгээг багтаахаар тусгасан байна. Уг ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгүүлснээр улсын төсөвт ачаалал үүсэхгүй, хөрөнгө оруулалт шаардахгүйгээр төрийн үйлчилгээг цахимжуулах боломжтой гэж үзэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн үйлчилгээний цахим системд холбогдох үйлчилгээний жагсаалтыг баталлаа
Төрийн үйлчилгээний цахим системд холбогдох үйлчилгээний жагсаалтыг баталлаа. Зураг: МҮОНРТ

Төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ. Тодруулбал уг цахим системийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгүүлэхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт даалгалаа.

Цахим системд төрийн 32 байгууллагын 167 үйлчилгээг багтаахаар тусгасан байна. Уг ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгүүлснээр улсын төсөвт ачаалал үүсэхгүй, хөрөнгө оруулалт шаардахгүйгээр төрийн үйлчилгээг цахимжуулах боломжтой гэж үзэж байна. Төрийн үйлчилгээий цахим систем нэвтрүүлснээр www.ezasag.mn цахим хуудсаар дамжуулан иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүйгээр хүртэх боломж бүрдэнэ.

Хуваалцах